Завханы багш нар мэргэжил дээшлүүлэх сургалтын талаар туршлага судлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан аймгийн байгалийн ухааны багш нар Улаанбаатар хотод мэргэжил дээшлүүлэх сургалтын орчинтой танилцаж байна.
МУИС-ийн Байгаль эх Лицей Ахлах сургууль дээр физик, газарзүйн 34 багш байгалийн ухааны хичээл болон сургалтын орчинтой танилцаж туршлага судалжээ. Энэ үеэр тус сургуулийн сургалтын менежер Буяндэлгэр, Байгалийн ухааны заах аргын нэгдлийн ахлагч З.Батсайхан “Багш ажлын байрандаа хөгжихөд судалгаат хичээлийн оруулах хувь нэмэр”, физикийн багш Б.Булгамаа “Сургалтын хэрэглэгдэхүүний шинэчлэл багшийн хөгжилд нөлөөлөх нь” сэдэвт илтгэлүүдийг тавьж орон нутгаас ирсэн багш нартай санал солилцсон байна.
Мөн МУИС-ийн физикийн тэнхимийн багш проф М.Ганбатын БЭЛАС-ын физикийн багш нартай хамтран явуулсан 10-р ангийн “Физик”-ийн хичээлийн явцтай танилцан, сургуулийн байгалийн ухааны лаборторууд болон сургуулийн экологийн музей, хүлэмжийн үйл ажиллагаатай танилцлаа.
Завхан Б.Мягмарсүрэн