Ашигт малтмалын 21 лиценз цуцлагджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ашигт малтмал, газрын тосны газрын тайланд дурдсанаар 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх байдлаар шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл дөрвийг олгосон бол шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй байна.
Мөн ашигт малтмалын 21 лиценц цуцлагдсан аж. Улсын хэмжээнд 9.4 сая га талбайд ашигт малтмалын ашиглалтын 1666, хайгуулын 1139 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байгаа талаар Ашигт малтмал, Газрын тосны газар мэдээлсэн юм. Харин Ашигт малтмалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр 2020 онд тусгай зөвшөөрлийн төлбөрт 36 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр Сангийн яам тооцоолжээ.