"Хайрын клуб” киноны зургийг Чингэлтэй дүүрэгт авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-04-19 17:25:12

Чингэлтэй дүүргийн ЗДТГ, дүүргийн Боловсролын хэлтэс, Хүүхдийн номын өргөө, “Уухай” пикчерсийн бүтээл ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулсан “Хайрын клуб” киног дэмжиж, хамтран ажиллалаа.

Энэхүү киноны зохиолыг СУИС-ийн РТМУС-ийн төгсөх курсийн оюутнууд бичиж, найруулж, зураг авалтыг нь хийснээрээ онцлогтой.

Эл бүтээлд ЕБС-ийн сурагчдыг номонд дуртай болгох, номоор дамжуулж үерхэж нөхөрлөх боломж олгож байгаа тухай өгүүлнэ. Киноны үйл явц бүхэлдээ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үргэлжилнэ. Тухайлбал, Хүүхдийн номын өргөө, Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн, Эрдэнэсийн арал, Төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Самбуугийн гудамж, ерөнхий боловсролын 24 дүгээр сургууль, Чингэлтэй хайрхан, Тасганы овоо зэрэг нийслэлийн өнөөгийн өнгө төрхийг тодорхойлж буй шилдэг бүтээн байгуулалттай газрыг сонгож киноны уран бүтээлчид зураг авалтаа хийсэн байна.
Мөн киноны туслах дүрүүдэд ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн захирал Ж.Чимэдрэгзэн, сургалтын менежер Ц.Баттулга, Т.Нарантуяа нар тогложээ.

Ж.Болор

相关新闻