Эртний хүмүүсийн амьдралыг бүжгийн хэлээр үзүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГХаранхуй эрхшээлээс галыг олж буй мэдрэмжийг орчин цагт авчирч өнөөгийн бидний зүрх сэтгэлд буулгах “Хөмөргөн гурвалжин” этно-модерн бүжгэн жүжгийг энэ сарын 25-нд УДБЭЧ-ын тайзнаа тоглоно.
Эл бүтээлийг СУИС-ийн багш, эрдэмтэн зохиолч С.Дуламын судалгаанд тулгуурлан бүжиг дэглээч Д.Энхгэрэл найруулан тавьжээ
Энэхүү бүжгэн жүжгээр 10000-5000 жилийн өмнөх хадны зургуудад хийсэн судалгааг үндэслэн эртний хүмүүсийн амьдрал, ахуй байдлыг бүжгийн хэлээр үзэгчдэд ийнхүү хүргэх юм.
Ж.Болор