Нүхтийн гудамж, хашааг шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-04-20 15:08:48

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Нүхтийн гудамж, хашааг шинэчлэхээр болж, тендер зарлажээ. 

Тодруулбал Нүхтийн 10 гудамж, 305 хашааг жигд өнгөтэй болгож, өнгө үзэмжийг сайжруулах юм байна. Уг ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны газраас энэ сарын 19 буюу өчигдөр зарлажээ. 

Энэхүү тендер шалгаруулалт нь олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журмаар зохион байгуулагдаж байгаа тул сонирхсон иргэдийн бүлгүүд оролцох боломж нээлттэй юм байна. Тендерт оролцох баримт материалыг Хан-Уул дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрт хүлээн авах аж.

Н.Туяа

相关新闻