Улсын аварга малчин өрх, тариаланчдын тодорхойлолтыг хэлэлцэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж Ховд аймгаас “Улсын хошой аварга”, “Улсын аварга” малчин өрх, тариаланч шалгаруулах тухай асуудал тус тус хэлэлцлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 338 дугаар тогтоолоор Улсын аварга ба хошой аварга малчин өрх шалгаруулах журам шинээр баталсан. Энэхүү журамд заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийн дагуу сумдын ЗДТГ-аас аймгийн ХХААГ-т ирүүлсэн тодорхойлолтыг тус хурлаар хэлэлцсэн байна.
Ингээд
Улсын хошой аварга малчин өрхийн шалгаруулалтад 2, Улсын аварга малчин өрхөд 9 тодорхойлолт
сонгож,
ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлого төлөвлөлтийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн
Улсын аварга тариаланчийн шалгуур үзүүлэлтийг хангасан гэж үзэж буй 5 тариаланчийн
тодорхойлолтыг хэлэлцэж, тус газарт уламжлахаар болсон юм.
Ийнхүү
аймаг, орон нутгийн зүгээс тодорхойлсон нэр бүхий малчин, тариаланчдад шагнал
олгох эсэх асуудлыг Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын
саналыг үндэслэн Засгийн газар гаргах аж.
XVII
жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн босгон дээр нутгийн малчин,
тариаланчдын маань хөдөлмөр, зүтгэлийг төр үнэлнэ гэдэгт найдаж байна хэмээн аймгийн
Засаг дарга Б.Дүгэржав хэллээ.