ОБЕГ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭАзи-Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт болохтой холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар ойрын өдрүүдэд өндөржүүлсэн байдалд ажиллахаар болсон байна.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт Нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, анги, Дархан-Уул, Орхон, Төв аймгийн Онцгой байдлын газруудыг энэ сарын 20-ны өдрийн 10.00 цагаас 24-ний өдрийн 10.00 цаг хүртэл хугацаанд шилжүүлжээ. Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг аймаг (Дархан-Уул, Орхон, Төв), нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгов. Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын үеэр Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Цагдаагийн ерөнхий газарт байрлан ажиллах штаб, объектуудад Онцгой байдлын алба хаагчид томилогдон ажиллаж байгаа бол ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуянгаар ахлуулсан штаб ОБЕГ дээр байрлан, бэлэн байдалд ажиллаж эхэлснийг ОБЕГ-аас мэдээллээ.
Ж.Батсайхан