Энэ оны нэгдүгээр улиралд өвлийн хүлэмж ашиглалтад орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт “Өрх бүр үйлдвэрлэгч” дэд хөтөлбөрийн хүрээнд 10х40 метрийн харьцаатай өвлийн хүлэмжийг энэ оны 1-р улиралд багтаан ашиглалтад оруулна. Уг байгууламж ашиглалтад орсноор жилийн 4 улиралд байнгын ажиллагаатай байх ба 2-3 ажлын байр шинээр нэмэгдэж, Эрдэнэбулган сумын иргэдийн хэрэгцээнд улаан лооль, өргөст хэмх, навчит ногооны шинэ ургацыг тогтмол нийлүүлэх юм. Өнөөдрийн байдлаар технологийн зогсолт хийсэн байна.
Бяцхан тооцоолол хийе. Хүлэмжийн
нийт талбай нь 400 м2 ба үүнээс тариалалт эрхлэх ашигтай талбай нь 360м2 юм. 1м2
талбайд 4 таримал, нийт 1440 таримал тариалж, нэг таримлаас 1.5 кг ургац хураан
авахаар тооцоход 2100 кг ургац хураан авна. Нэг кг улаан лооль, өргөст хэмхийг
2500 төгрөгөөр борлуулахад 5.250.000 төгрөгийн орлоготой. Үүнээс үр, үрслэг,
түлш, гэрэл цахилгаан, ус, хамгаалалтын зардлыг 30 хувиар тооцоод 1.575.000
төгрөгийг зарцуулна гэж бодоход 3.675.000 төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэж
тооцоолжээ. Энэ нь нэг удаагийн тариалалтын тооцоо бөгөөд 2 удаа ургац хураан
авахад цэвэр ашиг 2 дахин нэмэгдэх ажээ.
Энэхүү хүлэмжийн байгууламжийг
түшиглэн талбайн сургалт зохион байгуулж, аймгийн хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийг эрт
ургацын үрслэгээр хангах бүрэн боломжтой юм.