Ахмадуудынхаа авьяасыг залуустаа өвлүүлэн үлдээхээр зорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-21 16:20:39

Өмнөговь аймгийн “Чөлөөт ахмадын холбоо”, “Ахмадын холбоо”-ноос ахмад уран бүтээлч нартайгаа хамтран “Дуулан бүжье” цэнгүүнийг хөдөө сумддаа зохион байгуулж байна.

Өнгөрсөн 3 дугаар сард баруун бүсийн сумддаа очиж тус арга хэмжээг зохион байгуулан, шалгарсан ахмадууддаа хоёрдугаар шатанд оролцох эрх олгоод ирсэн юм. Одоо зүүн бүсийн 7 суманд энэхүү цэнгүүнээ зохион байгуулж эхлээд байна.

Язгуур урлаг, нийтийн бүжиг, ардын дуу гэсэн гурван төрөл дээр ахмадууд өрсөлдөж байгаа юм. СТА, ахмад дуучин О.Бямбаа анх санаачилсан мартагдсан ардын дуу, язгуур урлаг зэргийг сэргээн залуустаа өвлүүлэн үлдээх зорилго бүхий тус арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд 9 дүгээр сард 2 дугаар шатны шалгаруулалтаа хийх ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсрэн

相关新闻