ӨМНӨГОВЬ: Төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-09-27 19:50:21

Даланзадгад, 2025 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Технологийн салбарын шинэ мэдлэг, инновац, ирээдүйн чиг хандлага, хөрөнгө оруулалт болон бодлогын асуудлаар туршлага солилцох үндэсний хэмжээний “Tech Week-2025” цогц үйл ажиллагааг есдүгээр сарын 24-ний өдөр Даланзадгад суманд зохион байгууллаа.

 

Энэ үеэр Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, Даланзадгад сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ц.Дэнээдорж нар оролцож “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд бодлогын түвшинд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө.



 

Тус үйл ажиллагаа нь төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах, нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой.

 

Хэлэлцүүлэгт харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын удирдлагууд, инженер техникийн ажилтнууд, төрийн албан хаагчид, ЕБС-ийн мэдээлэл зүйн багш нар оролцлоо.

 

Өмнөговь аймаг нь том нутаг дэвсгэртэй, алслагдмал сум суурин, хүн ам таруу суурьшилтай онцлогоос хамааран сүүлийн жилүүдэд мэдээллийн технологи, харилцаа холбооны хатуу дэд бүтэц рүү хөрөнгө оруулалтыг түлхүү шийдэж нийт нутаг дэвсгэрийн 92 орчим хувь нь харилцаа холбооны сүлжээнд холбогдоод байгаа юм.

 

Харин 2022 оноос эхлэн мэдээллийн технологи, харилцаа холбоо зөөлөн дэд бүтцэд суурилсан хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх зорилгоор хиймэл оюун, ухаалаг системүүдийг ашиглах чиглэлээр Өмнөговь аймгийн Дата төвийг байгуулах суурийг тавьж ТЭЗҮ-ийг хийлгэн, 2023-2024 онд барилга байгууламжийг барьж байгуулан ашиглалтад өгсөн.

 

Өмнөговь аймгийн ИТХ-ын тогтоолоор "Дижитал өгөгдөл дата төв" ОНӨААТҮГ болон байгуулснаар 21 аймгаас анхлан их өгөгдөл, хиймэл оюун, ухаалаг системүүдийг хөгжүүлэх, төрийн болоод хувийн хэвшлийн үйл ажиллагаанд ашиглах, хялбаршуулах боломжоор хангагдах tier-2 түвшний дата төвийг байгуулжээ.

 

Мэдээллийн технологийн инженерүүдийг Өмнөговь аймгийн Технологийн дээд сургууль, Технологийн коллежид бэлтгэх, инженерүүдийг мэргэжил дээшлүүлэхэд чиглэсэн сургалтуудыг зохион байгуулах зэргээр боловсон хүчний нөөцөө бүрдүүлэх зорилготойгоор дадлага болон төгсөлтийн ажлуудад хамтран ажиллаж байна.

 

相关新闻