“Эх үрсийн талбай” байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-21 16:26:53

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төвд Эх үрсийн талбайг байгуулахаар болжээ.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 сарын 18-ны өдрийн 13/6 тогтоолоор батлагдсан сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2016 оны үндсэн чиглэлд заасны дагуу Сумын засаг даргын захирамжаар Хуучин эмнэлгийн суурин дээр "Эх үрсийн талбай" байгуулах ажлыг зохион байгуулахаар болсон. Энэхүү ажлыг хийж гүйцэтгэх ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.

"Эх үрсийн талбай” байгуулахын ач холбогдлыг иргэдэд таниулж, эх үрсийн нандин холбоо, эх нутгийн харилцан шүтэлцээ, амьд холбооны бэлгэдэл болсон энэ их ажлыг бүтээхэд санаа зорилгоо нэгтгэн хамтран ажиллаж, энэ үйл ажиллагаанд нэгдэхийг нутгийнхаа нийт иргэдэд уриаллаа.

Тус  талбай нь хуучин төрөх тасгийн суурин дээр байгуулагдаж төрсөн газраа хөрвөөх,дээдлэх уламжлалт зан үйлийг хадгалахад оршиж байгаа билээ. Энэхүү талбайг нутаг орондоо төрж өссөн төрөгчдийн хандиваар бүтээх ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

相关新闻