Хотын албан татварын хувь хэмжээг тогтоох журмыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-09-23 12:07:02

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан 9 дүгээр сарын 24-ний өдөр буюу Пүрэв гарагт 09 цагаас Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ.

Хуралдаанаар Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай, “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх бүртгэлээс хасах мэдээлэл солилцох журам”-ыг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулж, хэлэлцүүлнэ.

相关新闻
注释