Улсын филармонийн уран бүтээлчид Хөх хотод аялан тоглов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-04-22 16:28:40

Улсын Филармонийн уран бүтээлчид БНХАУ-ын Хөх хотод энэ сарын 16, 17-нд аялан тоглолт хийгээд ирлээ.

Тоглолтод Улсын Филармонийн “Баян Монгол” жазз найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ, Симфони найрал хөгжмийн хөгжимчид, гоцлол дуучид оролцсон юм.

Тоглолтын эхний өдөр “Баян Монгол” болон ӨМӨЗО-ны үндэсний найрал хөгжмийн хамтарсан тоглолт болсон юм. Тоглолтыг Баянмонгол жазз найрал хөгжмийн удирдаач СТА С.Саруул-Од, удирдаач УГЗ Б.Нямдорж, ӨМӨЗО-ны Үндэстний урлагийн хүрээлэнгийн удирдаач Эрдэнэ нар удирдсан юм. 

Хоёр дахь өдрийн тоглолтод Улсын Филармонийн гоцлол дуучин СТА Н.Наранбаатар, Т.Амина, Л.Насанбуян, Б.Дэлгэрбаяр, дуучин Т.Отгонбаяр, Б.Солонго нар ая дуугаа өргөсөн юм.

Дашрамд дурдахад, энэхүү тоглолт нь Улсын Филармони болон ӨМӨЗО-ны Үндэстний Урлаг жүжгийн хүрээлэнтэй байгуулсан “Хамтран ажиллах тухай” гэрээний дагуу хийж буй эхний  тоглолт бөгөөд дараагийн тоглолт ирэх зургадугаар сарын 3-4-нд Улаанбаатар хотноо болно. 

Ж.Болор

相关新闻