Хубэй муж руу эмнэлгийн ажилтнуудаас бүрдсэн 68 багийг илгээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
УХАНЬ. /Xinhua/. Шинэ төрлийн коронавирусний халдварыг хянахад тусламж үзүүлэх зорилгоор Хятадын төв нутгийн Хубэй муж руу 8310 гишүүний бүрэлдэхүүн бүхий 68 багийг илгээсэн байна.
Эдгээр багийг Хятадын 29 муж,
хот, өөртөө засах орны эмнэлгүүд болон Үндэсний эрүүл мэндийн комисс, Уламжлалт анагаах ухааны удирдах газар, Анагаахын шинжлэх ухааны
академи, Зэвсэгт хүчний мэргэжилтнүүдээс бүрдүүлжээ.
Хубэй мужийн дэд захирагч Сяо Жухуагийн мэдээлснээр, амьсгалын замын өвчлөл болон халдварт өвчнийг анагаах, хүнд өвчтөнүүдийг асрах чиглэлээр мэргэшсэн шинжээчид, эмч нар, сувилагчдаас бүрдсэн 68 багийн зарим гишүүн “SARS” болон “Эбола” вирустэй тэмцэж байсан туршлагатай ажээ.
Тэдгээрээс 57 багийн 6775 ажилтныг коронавирусний халдварын голомт болох Ухань хотын 27 эмнэлэг рүү илгээсэн бол үлдсэн 11 багийн 1535 ажилтныг вирусний халдварын тархалт өндөр 10 хотод байршуулсан байна.
Хятадад даваа гарагийн
өглөөний байдлаар коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны 17205 тохиолдол
бүртгэгдэж, уг өвчний улмаас 361 хүн нас баржээ.