Япон, Өмнөд Солонгост хамгийн халуун зун тохиожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ТОКИО, 2025 оны есдүгээр сарын 1 /AFP/. Энэ онд Япон, Өмнөд Солонгост түүхэнд байгаагүй хамгийн халуун зун болж байна гэж тус хоёр улсын цаг уурын агентлагууд өнөөдөр мэдэгджээ.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр цаг агаарын тогтворгүй байдал
улам бүр нэмэгдэж байгаатай
холбоотойгоор дэлхийн хэмжээнд агаарын температур огцом өсөх болоод байгаа юм.
Японы Цаг
уурын агентлагийн мэдээлснээр, 6-8
дугаар сарын хооронд улсын
хэмжээнд агаарын дундаж температур стандарт үзүүлэлтээс Цельсийн 2.36 хэмээр илүү байснаар 1898 онд бүртгэл эхэлснээс хойших хамгийн халуун зун
болсон байна. Ингэснээр сүүлийн гурван
зун дараалан хамгийн өндөр үзүүлэлтүүд бүртгэгджээ.
Түүнчлэн Өмнөд Солонгост дээр дурдсан хугацаанд агаарын дундаж температур Цельсийн 25.7 хэм байсан нь энэ талаарх статистик мэдээллийг 1973 оноос цуглуулж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон гэж Солонгосын Цаг уурын албанаас мэдээлсэн байна. Өмнөх дээд үзүүлэлт 25.6 хэм байсан бөгөөд өнгөрсөн онд бүртгэгдэж байв.
Японд энэ оны тавдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 24-ний
хооронд хэт халууны улмаас
улсын хэмжээнд 84 521 хүн эмнэлэгт
хүргэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс /83 414/ бага зэрэг нэмэгдсэн гэж Гал
түймэртэй тэмцэх, байгалийн гамшгийн уршгийг арилгах газраас мэдээлжээ.
Хүний буруутай
үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийн хэмжээнд хэт халах үзэгдэл улам ойр ойрхон тохиох болж байгааг эрдэмтэд хэлж
байна. Гэвч агаарын температурын өсөлтийн
хурдац дэлхий
даяар жигд бус байна.
АНУ-ын Далай
тэнгис, агаар мандал судлалын үндэсний газраас /NOAA/
гаргасан тайланд дурдсанаар, дэлхийн
тивүүдийн дотроос Европт 1990 оноос хойш арван
жил тутамд хамгийн хурдацтай дулаарч байгаа бол түүний араас Ази тив бичигдэж байна.
Өнгөрсөн сард НҮБ-аас дэлхийн температурын өсөлт нь ажилтнуудын эрүүл мэндэд улам бүр сөрөг нөлөө үзүүлэх болоод байгаагийн
сацуу тэдний бүтээмжид ч мөн нөлөөлж буйг анхааруулсан юм. Тодруулбал, агаарын температур +20 хэмээс дээш нэг хэмээр нэмэгдэх тутамд ажилчдын бүтээмж 2-3 хувиар буурч байгааг судалгаагаар тогтоожээ.