ХБК-ийн 79 жилийн ойн хүрээнд оюутнууд тайлан тоглолт хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГХөгжим бүжгийн коллежийн 79 жилийн ойн ажлын хүрээнд тус коллежийн оюутан сурагчид тайлан тоглолтуудыг ирэх сард зохион байгуулахаар болжээ.
Тухайлбал, ирэх тавдугаар сарын 2-нд Улаанбаатар чуулгын байранд тус коллежийн төгөлдөр хуур, утсан хөгжмийн тэнхмийн оюутан сурагчид “Сонгодог урлаг” нэртэй концертоо толилуулна. Тус тоглолтын дараа өдөр буюу тавдугаар сарын 3-нд ардын хөгжмийн тэнхмийн оюутан сурагчид “Үндэсний урлаг” нэртэй тоглолтоо тавихаар төлөвлөөд байгаа юм. Эдгээр тоглолтыг ХБК-иос зохион байгуулах бөгөөд тасалбарыг тус коллежийн байрнаас худалдан авах боломжтой.
Мөн ирэх сард Дуурь бүжгийн эрдмийн театртай хамтран “Увидаст лимбэ” дуулалт жүжгэн концерт тавихаар тус сургуулийн хамт олон бэлтгэл ажилдаа ороод байна.
Д.Өлзий