Аймгийн аварга тариаланчид тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг тариаланчид шилдгүүдээ тодруулжээ. Өмнөговь аймгийн аварга тариаланчаар Булган сумын ногоочин Б.Дуламсүрэн, Д.Маравбиш, Даланзадгад сумын ногоочин У.Хишигжаргал, Т.Энхчимэг, Ц.Оюунцэцэг, Манлай сумын ногоочин О.Баярдүү нар шалгарчээ.
Сүүлийн жилүүдэд Өмнөговь аймаг нь хүлэмжийн аж ахуйг эрчимтэй хөгжүүлэн иргэдэд хөнгөлөлттэй үнээр хүлэмж нийлүүлж байгаа юм. Өнгөрсөн онд төмс хүсний ногооны зоорийг барьж ашиглалтанд оруулсан бөгөөд ногоочид тухайн зоорьт ургацаа хадгалан жилийн дөрвөн улиралд иргэддээ нутгийнхаа хөрсөнд ургасан ургацыг нийлүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.
Тариаланчид төмс хүнсний ногооны хэрэглээг орон нутгаасаа хангадаг болох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд ингэснээр иргэд өөрийн нутгийн хөрсөнд ургасан экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой аж.