“Гэгээн Муза-2016” наадмын тоглолт энэ сарын 30-нд эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-04-26 14:40:31

"Гэгээн Муза Академи"-аас 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа "Гэгээн Муза-2016" олон улсын театрын наадам ирэх сарын 01-07-нд Улаанбаатар хотноо болно.

Тус наадамд нэр дэвшсэн бүтээлүүдийг энэ сарын 30-наас эхлэн УДЭТ, "Black box" театр, Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа тоглох юм. ҮДБЭЧ-ын уран бүтээлчид “Оройн дээд” түүхэн дуулалт жүжгийг энэ сарын 30-нд, Дарханы “Залуучууд” театрын уран бүтээлчид “Хайрыг хайрла” жүжгийг ирэх сарын 6-нд тус тус толилуулах юм.

Харин улаан хивсний ёслолын ажиллагаа ирэх сарын 7-ны өдөр 15:00 цагаас эхлэх бол академийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа 16:00 цагаас УДЭТ-ын тайзнаа болно.

Эл наадмын хоёрдугаар шатанд 17 бүтээл тунан үлдэж, 90 гаруй уран бүтээлч дөрвөн төрөлд нэр дэвшиж буй аж.

Ж.Болор

相关新闻