Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэгийг дэмжихээ илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМБНТУ-ын Истанбул хотын захирагч ноён Кадир Топбаш өнөөдөр Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Тэрбээр, эртний түүхэн холбоотой Монголчууд тэр дундаа Турк улсад их, дээд сургуульд боловсрол эзэмшсэн төгсөгчид нь хоёр орны найрамдалт харилцааг улам хөгжүүлэхэд гүүр болж байгааг тэмдэглээд нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн Истанбул хотын захиргаа, Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран Монгол Улсын хэмжээнд Турктэй холбоотой уралдаан тэмцээнийг жил бүр тогтмол зохион байгуулж эхний таван байрт орсон ялагчдыг БНТУ-д аялах эрхээр шагнахаар болов.
Мөн Туркийн уран зохиолын алдартай бүтээлүүдээс сонгон авч Монгол хэлнээ хөрвүүлэн олны хүртээл болгох, нийгэмлэгийн зүгээс улирал тутам гаргах сэтгүүлийг ивээн тэтгэх ажлыг хийхээр төлөвлөжээ.
Ж.Болор