Ах, дүү гурав өрнөөсөө хэрхэн гарч буйг "Биелэгдэшгүй төлөвлөгөө"-нөөс үзээрэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ"Уужим" фильмын бүтээл "Биелэгдэшгүй төлөвлөгөө" инээдмийн уран сайхны кино ирэх сарын 01-нд нээлтээ хийж, кинотеатруудаар гарна.
Тус киноны продессерээр С.Насанжаргал, ерөнхий найруулагчаар Р.Эрхэмбүрэн, ерөнхий зураглаач Б.Гантулга, найруулагч Н.Батнасан, ерөнхий зураач А.Үүрийнтуяа, хөгжмийн зохиолч Г.Хишигбүрэн, зургийн дарга Г.Алтандуулга, дууны найруулга О.Цэгмэд, дууны оператор О.Пүрэв, гэрэлтүүлэгч Э.Баярбат, эвлүүлэгч Т.Мөнх-Эрдэнэ, нүүр хувиргагч Э.Сувд-Эрдэнэ нар ажиллажээ. Харин МУГЖ Н.Ариунболд, О.Дөлгөөн, Г.Алтаншагай, Б.Болорчулуун, Г.Эрхэмбаяр, Э.Батхүү, Р.Адъяа нар уг киноны дүрүүдийг бүтээсэн байна.
Киноны үйл явдал ах, дүү гурав их хэмжээний өрөнд орж, асуудалд орсноор үргэлжилнэ. Чухам ах дүү гурав их хэмжээний өрнөөсөө хэрхэн гарч буйг кинонд өгүүлэх юм.
Дашрамд дурдахад, "Уужим" фильмийн уран бүтээлчид өнгөрсөн жил “Хар сувдны нууц” киног бүтээж үзэгчдийн хүртээл болгож байв.
Ж.Болор