Ховдынхон БНХАУ-д 1000 хонь хандивлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлахдаа тус улсын ард түмний "Ковид-19" халдварт өвчинтэй тэмцэхэд нь дэмжлэг болгож 30 мянган хонь хандивласан.
Ховд аймгийн иргэд Ерөнхийлөгчийн уг ажлыг дэмжиж 1000 хонь хандивлахаар болжээ.
Энэ талаар Ховд аймгийн
ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав нар Монгол Улсын Ерөнхийлөгчид
албан бичгээр мэдэгдэв.
