Оны эхний сард аймаг төсвийн орлогоо 101.4 хувиар биелүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2020 оны нэгдүгээр сард аймгийн төсөвт 2151.4 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 2159.1 сая төгрөгийн орлого оруулж төлөвлөгөөг 101.4 хувиар биелүүлсэн байна.
Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 558.7 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 566.5 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 101.4 хувиар биелүүлжээ. Төсвийн орлогын төлөвлөгөөг Ихтамир, Хангай, Өндөр-Улаан, Батцэнгэл, Өгийнуур, Хашаат сум 101.5 хувиас 177.8 хувиар биелүүлсэн байна.
Орлогыг нэр төрлөөр нь үзвэл үл
хөдлөх хөрөнгийн татвар, хог хаягдлын үйлчилгээний хураамж, төсөвт байгууллагын
өөрийн орлогоос бусад нэрийн орлогуудыг 106.4
хувиас 2.8 дахин биелүүлжээ.
Аймгийн төсвийн орлогын 73.8 хувийг
тусламжийн орлогоор, 19.7 хувийг орлогын албан татвараар, 0.7 хувийг өмчийн
татвараар, 0.8 хувийг авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараар,
2.5 хувийг бусад албан татвараар, 2.5 хувийг татварын бус орлогоор бүрдүүлж
байна.
Улсын төвлөрсөн төсөвт аж ахуй
нэгжийн орлогын татвараар 11.8 сая төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвараар
44.9 сая төгрөг, агаарын бохирдлын төлбөрөөр 1.4 сая төгрөг бүгд 58.1 сая төгрөгийг шилжүүлжээ.
Орон нутгийн төсвийн байгууллагуудын
зарлагын хэмжээ 4745.6 сая төгрөг байгаагийн 60.5 хувийг цалин хөлсөнд, 7.3
хувийг нийгмийн даатгалын шимтгэлд, 32.2 хувийг бараа үйлчилгээ болон бусад
зардалд зарцуулжээ. Эдийн засгийн салбараар харвал 29.4 хувийг орон нутгийн
засаг захиргаанд, 59.5 хувийг боловсролын салбарт, 9.7 хувийг эрүүл мэндийн
салбарт, 0.9 хувийг барилга хот байгуулалтын салбарт, 0.5 хувийг хүн амын
хөгжил нийгмийн хамгааллын салбарт зарцуулсан байна.