Ц.Батзориг агсны 50 насны ойд зориулсан үзэсгэлэн нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГБаримтат гэрэл зургийн Ц.Батзориг сангаас жил бүр зохион байгуулдаг ”Шинэ бүтээл-Хүмүүс 5” үзэсгэлэнд нийт 77 гэрэл зурагчны 500 гаруй бүтээл ирснээс 30 гэрэл зурагчны 47 бүтээл шилдгээр шалгарч батламж гардав.
Тус үзэсгэлэн өчигдөр "Гамма галерей"-д нээлтээ хийсэн юм. Энэ жилийн үзэсгэлэн нь “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Ц.Батзориг агсны 50 насны ойтой давхцаж байгаа учраас түүний уран бүтээлийн дээжээс дэлгэж буйгаараа онцлогтой.
Үзэсгэлэнд “Залбирал”, “Морь айрагдлаа”, “Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид” зэрэг түүний буулгасан уран бүтээлийн дээжийг дэлгэснээс гадна хэрэглэж байсан гэрэл зургийн хальс, ажлын үнэмлэх гэх мэт мэргэжлийн хэрэгслүүдийг нь танилцуулсан юм.
Үзэсгэлэн ирэх сарын 5-ныг хүртэл олон нийтийн хүртээл болно.
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал