Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 34 ажил хийхээр төлөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-03-05 15:23:11

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдаж, 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа.

Төлөвлөгөөнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, мал хулгайлах болон байгаль орчны эсрэг, зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 34 ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Үүнээс дурдвал, аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах өдөрлөг хийж, тараах материал, тусгайлсан нэвтрүүлгүүдийг бэлтгэх, хүүхэд-хяналт арга хэмжээг зохион байгуулах, мал, махны гарал үүслийн гэрчилгээнд тогтмол хяналт тавих, тодорхой сумдаар эргүүл, хяналт шалгалтыг хийх юм. Мөн байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хариуцлага тооцох нэгдсэн шалгалтыг хийх, аймгийн хэмжээнд ашиглагдаж буй мотоциклыг бүртгэлжүүлэх ажлыг эрчимжүүлж, мэдээллийн санг бүрдүүлэн, А ангиллын жолооны эрх олгох ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулах гэх мэтчилэн ажлуудыг төлөвлөжээ.

相关新闻