Томуугийн өвчлөл өмнөх долоо хоногоос 146 тохиолдлоор буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Томуу, томуу төст өвчин /ТТӨ/-ий харуулдан тандалтын 10-р долоо хоногийн мэдээ гарчээ.
Өнөөдрийн байдлаар амбулаторид суурилсан томуугийн 23 нэгжид 2020 оны 10-р 7 хоногт нийт 4993 хүн үйлчлүүлсэн нь өмнөх 7 хоногоос 146 тохиолдлоор буурсан байна. Томуу, ТТӨ-ний 228 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 129 тохиолдлоор буурч, амбулаторийн үзлэгт 4,5 хувийг эзэлж байгаа нь өмнөх 7 хоногоос 2,4 хувиар буурсан байгаа юм.
ТТӨ-өөр
өвчлөгсдийн 68,8 хувийг
4 хүртэлх насны хүүхэд, 24,1 хувийг
нь 5-15 насны хүүхдийн өвчлөл эзэлж байна.
0-11нас
0,1 хувь өссөн ч
тохиолдлын тоо өмнөх 7 хоногоос 32-оор буурсан, 1 настны
тохиолдлын тоо 16-аар, 2-4 насных 0,3 хувиар тус тус өссөн ч тохиолдлын тоо 30-аар буурчээ. Мөн 5-9 нас 0,4 хувиар
өссөн ч тохиолдлын тоо 19–өөр, 10-14 насны
өвчлөл 1,1 хувиар
өссөн ч тохиолдлын тоо 5-аар буурчээ.
Аймгийн
Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага өмнөх 7 хоногоос 144-өөр буурч, нийт дуудлагын 4,9 хувийг ТТӨ-ний шалтгаант дуудлага эзэлж, өмнөх 7 хоногоос 8,6 хувиар буурсан байна. ТТӨ-ний шалтгаант дуудлагын 5 хувийг 0-4 хүртэлх насны, 33,3 хувийг 5-14 насны хүүхдийн дуудлага эзэлж
байна.
10-р
7 хоногт ТТӨ-ний тохиолдол 0-11 насанд /сартай/ өссөн, 1 нас буурсан, 5-9 насанд өссөн, 25-44 нас өссөн харагдаж байгаа ч нийт
дуудлагын тохиолдлын тоо буурсан байна.