А.Фернандез: Аргентинд гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БУЭНОС-АЙРЕС. /Reuters/. Шинэ коронавирусний халдварын тархалттай
тэмцэх зорилгоор гадаадын иргэдийг 15 хоногийн турш хилээр нэвтрүүлэхгүй гэж Аргентин улсын Ерөнхийлөгч Альберто Фернандез мэдэгджээ.
Мөн нийтийн болон хувийн сургуулиудын сургалтыг зогсоох хугацааг энэ сарын 31 хүртэл сунгаж, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хаана гэж А.Фернандез мэдээлсэн байна.
Аргентины эрх баригчид
коронавирусний халдвар тархсан орнуудад сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон гадаадын
иргэдийг 30 хоногийн турш хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг өмнө нь гаргасан
юм.
"Аргентинд өнгөрсөн ням
гаргийн оройны байдлаар коронавирусний халдварын 56 тохиолдол
бүртгэгдсэн" гэж тус улсын Засгийн газар мэдээлжээ. Бямба гарагт халдвар авсан
хүний тоо 45 байжээ.