Архангайд бараа,үйлчилгээний үнэ өмнөх сараас өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-03-18 16:58:44

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт энэ оны 2 дугаар сард бараа үйлчилгээний үнэ тариф өмнөх сарынхаас 0.5 хувиар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.6 хувиар тус тус өссөн байна.

Өнгөрсөн 1 дүгээр сартай харьцуулахад 238 нэрийн бараа үйлчилгээний үнэ тарифын 10.5 хувийнх нь өссөн бол 89.5 хувийнх нь үнэ тогтвортой байжээ.

Тухайлбал, өмнөх сарынхаас тараг, сүү, байцаа, манжин, үзэм, шар будаа, тахианы мах, хиам, хорхой ааруул, аяга таваг угаагч шингэн, ариун цэврийн цаас зэрэг барааны үнэ 0.1-12.2  хувиар нэмэгдсэн байна.

Харин өмнөх оны мөн үетэй зэрэгцүүлэхэд 34 нэрийн бараа үйлчилгээний үнэ буурч, 120 нэрийн бараа үйлчилгээний үнэ өсч, 35.3 хувийнх нь үнэ тогтвортой байна.

相关新闻