“МСS” ХХК Дарханы 15-р багт дугуйн зам барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛАймгийн Засаг дарга А.Энхболд Дархан-Уул аймагт дахь “MCS” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж аймаг хамтарч ажиллах талаар санал солилцов.
Тус салбарын байр нь Дархан сумын 15 дугаар багийн дөрөвдүгээр хэсэгт оршдог бөгөөд энэ хэсгийн авто замын зорчих хэсэг хүндрэлтэй байгаа тухай “MCS” ХХК-ийн Дархан салбарын захирал Д.Батмөнх танилцууллаа.
Уг авто замыг аймгийн Засаг дарга А.Энхболд “MCS” ХХК-ийн удирдлагуудад концессийн гэрээ байгуулж тус компанийг өөрийн хөрөнгөөр дугуйн зам, ногоон орчинтой болгож цогцоор нь шийдвэрлэж өгөхийг санал болгосныг “MCS” ХХК-ийн Дархан салбарын удирдлагууд хүлээн авч байгаагаа мэдэгдэж уг замын ажлыг эхлүүлнэ гэдгээ хэллээ.
Б.Норовсамбуу