Цугларсан хандивын мөнгийг журмын дагуу зарцуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс энэ сарын 24-ний өдөр хуралдлаа.
Улсын Онцгой комиссоос гаргасан хандив зарцуулах журмын дагуу тусгаарлах байранд шаардлагатай материал, халдвар хамгааллын хувцас хэрэглэл болон хяналтын пост, штабт ажиллах албан хаагчдын хоол цай, шатахуун, бичиг хэрэг, постны түлээ түлш, нийтийн эзэмшлийн зам талбай, хяналтын постод ашиглах ариутгалын бодис, дархлаа дэмжих эм бэлдмэл, богино долгионы станц гэх зэрэг нийт 32 нэр төрлийн бүтээгдэхүүнийг нийт 34 сая 441 мянга 700 төгрөгөөр авах аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн а/181 дугаар захирамж гарлаа.
Өнөөдрийн байдлаар 37 байгууллага, аж ахуй нэгж, иргэдээс 38 сая 760 мянган төгрөг цуглараад байна.