Ургийн гажигтай хүүхэд төрөх нь нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-04-21 21:19:16
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Сүүлийн жилүүдэд Орхон аймагт төрөлхийн ургийн гажигтай хүүхэд төрөх нь ихэсчээ. 

2017 онд 28 нярай төрөлхийн гажигтай төрсөн бол 2019 онд 49 болж хоёр дахин нэмэгдэж он гарсаар 19 нярай ургийн гажигтай төрсөн байна. Ургийн гажиг нь агаарын бохирдол, эмийн буруу хэрэглээ, цус ойртолт, үр хөндөлт, вирусний халдварууд зэрэг гадны олон хүчин зүйлээс шалтгаалдаг байна.   

2019 онд 2400 хүүхдийн 49 нь ургийн гажигтай төрсөн бөгөөд 63 хувь нь цусны эргэлтийн тогтолцооны буюу зүрхний гажигтай төржээ. Мөн уруул тагнай сэтэрхий, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, шээс ялгаруулах замын болон мэдрэл, бэлэг эрхтний  удамшлын гажигтай хүүхэд төрсөн байна.  

Түүнчлэн үр хөндүүлэх эм ууж, ураг саванд дутуу үлдэснээс нярай илүү эрхтэнтэй төрөх харамсалтай тохиодол гарчээ. Мөн он гарсаар төрөлхийн тэмбүүтэй таван хүүхэд төржээ. Тэмбүүгийн шинжилгээг жирэмсний явцад хоёр удаа өгөх ёстой ч зарим нь шинжилгээнд хамрагдахгүйгээр төрдөг байна.  Тэмбүүтэй төрсөн хүүхэд амьдрах чадвар бага байдаг аж


相关新闻