Дэлхийн шилдэг хүүхэлдэйн киноны дуунууд эгшиглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМонгол Улсын Филармонийн уран бүтээлчид энэ сард “Хүүхдийн ертөнц” хүүхдэд зориулсан танин мэдэхүйн зорилтот төслийг хэрэгжүүлж байна.
Шинэ зууны хүүхэд, багачуудад хөгжмөөр дамжуулан урлаг, гоо зүйн боловсрол олгох, хөгжмийн урлагийн түүхийг сурталчлан таниулах зорилготой тус төслийн хүрээнд төлөвлөгөөт гурван удаагийн тоглолт зохион байгуулах юм.
Эхний тоглолт болох “Баянмонгол” жазз найрал хөгжмийн дэлхийн шилдэг хүүхэлдэйн киноны дуу хөгжмөөс толилуулах “Танил ертөнц” тоглолт энэ сарын 08-нд болно.
Тоглолтын хөтөлбөрт “Фрозен”, “Том Жерри хоёр”, “Араатны хаан арслан”, “Маша баавгай хоёр”, “Чамайг даа” зэрэг шилдэг хүүхэлдэйн киноны дуу хөгжим багтжээ. Тоглолтод Улсын Филармонийн “Баянмонгол” жазз найрал хөгжим, удирдаач УГЗ Б. Ганбат, СТА Б.Дэлгэрбаяр, Н. Наранбаатар, П.Өнөржаргал, дуучин Б. Солонго нар оролцоно.
Ж.Болор