" Эрүүлээр илүүдэл жингээ хасъя" уриатай бооцоот уралдааны ялагчид тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Хорт зуршил-Эрүүл бие" арга хэмжээг тохиолдуулан Төв аймаг дах Цагдаагийн газраас алба хаагчдынхаа дунд " Эрүүлээр илүүдэл жингээ хасъя" уриатай бооцоот уралдаан зарлаж өнөөдөр уралдааны ялагчид тодорлоо.
Тодруулбал Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд
хэрэгжиж буй "Эрүүл цагдаа" хөтөлбөр, "Өнгө нэмцгээе-2020"
нөлөөллийн аяны хүрээнд уг бооцоот
уралдааныг зарласан аж.
Тус уралдаан 52 хоногийн хугацаанд үргэлжилсэн бөгөөд өнөөдөр ялагчид тодорч шагналаа гардаж авлаа. Уралдааны нэгдүгээр байрт зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Мөнхбат,
хоёрдугаар байрт Гэр бүл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч
Н.Нарантуяа, гуравдугаар байрт жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч
Э.Дашцэрэн, тусгай байрт ЭСБ-ны эмч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ариунтуяа,
ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Бат-Эрдэнэ нар тус тус шалгарчээ.