Тэтгэврийн шимтгэл төлөх дансанд 280 сая төгрөг төвлөрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-05-25 21:09:55

Төв /МОНЦАМЭ/  Энэ оны 1-р сарын 1-нээс эхлэн 1995-2019 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч нарын тэтгэврийн даатгалын шийтгэлийг нэг удаа төрөөс нөхөн төлөх тухай хууль хэрэгжиж байгаа. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш  Төв аймгийн хэмжээнд 225 орчим хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчид нөхөн төлөлтөд хамрагдаж 280 сая төгрөг тэтгэврийн шимтгэл төлөх дансанд төвлөрүүлсэн байгаа гэж Төв аймгийн НДХ-ийн үйлчилгээний тасгийн дарга Б.Батхишиг хэллээ.

Тодруулбал “1995-2019 оны хооронд малчин, хувиараа хөдөлмөр эрхэлж байсан 15-60 насны иргэд  тус хуулинд хамрагдах боломжтой.

Тиймээс аймгийн НД-ын хэлтсээс уг хуулийн талаар иргэдэд мэдээ мэдээлэл түгээх зорилгоор аймгийн “TBS” телевиз  болон “Төв” телевиз, мөн сумдын  цахим хуудсаар  дамжуулан хүргэж байгаа юм байна.

Мөн иргэд аймгийн болон сумынхаа нийгмийн даатгалын байгуулага, байцаагчид хандах боломжтой бөгөөд заавар зөвлөгөө авахаар очихдоо иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, цэргийн батлах, эмэгтэй даатгуулагч хүүхдийн төрсний гэрчилгээ, хувиараа хөдөлмөр эрхлэгч татварын дэвтэр, лавлагаагаа бүрдүүлсэн байх ёстой юм байна.

Аймгийн хэмжээнд тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй 3900 орчим малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийг хамруулж  5 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй аж. 

相关新闻