ТӨВ: “Жороон жороо” олон улсын бүжгийн анхдугаар наадмаас хоёр төрөлд хүрэл медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-10-31 17:47:46

Зуунмод, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч Даваасүрэнгийн Баярбаатарын нэрэмжит олон улсын “Жороон жороо” бүжгийн анхдугаар наадамд "Элит" бүжгийн студийн 80 гаруй бүжигчин оролцож, хоёр төрөлд хүрэл медаль хүртлээ.


Наадмын сонирхогчийн ангиллын “Монголын үндэсний бүжиг”, “Олон үндэсний бүжиг” төрөлд 10 бүтээлээр оролцож “Эрхэс” хамтлаг баяд бий биелгээ, Б.Арвин-Эрдэнэ хүрэн торгууд биелгээгээр хүрэл медалийн болзлыг хангажээ.


"Элит" бүжгийн студийн бүжгийн багш О.Туяа, 21 аймаг, 9 дүүргээс шилдэг уран бүтээлчид оролцсон энэхүү нэр хүндтэй наадамд оролцож ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, уран хөдөлгөөнөөрөө онцгойрон хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг байж чадсан гэж бодож байна. Шүүгч нарын зүгээс манай уран бүтээлүүдийг өндөр үнэлж, сайшаан магтсан нь бидний цаашдын урам зориг, хөгжлийн хүч боллоо.

Бид бүжгээ өөрсдөө дэглэн, зохиомжилсон бөгөөд Монголын үндэсний бүжиг, хотон, торгууд, баяд ястны биелгээ, франц ардын бүжиг, испани ардын бүжиг зэргээр бэлдсэн гэв.


"Элит" бүжгийн студи нь 2023 оноос Төв аймгийн Зуунмод суманд үйл ажиллагаагаа эхэлж, өнөөдрийн байдлаар 100 гаруй суралцагчтай байна.


相关新闻