"Гэгээн Муза-2016" шилдгүүд өнөө орой тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dotood_editor@montsame.mn
2016-05-07 14:03:42

"Гэгээн Муза Академи"-аас 13 дахь жилдээ зохион байгуулж буй "Гэгээн Муза-2016" олон улсын театрын наадмын шилдгүүд өнөө орой тодорно.

Тус наадмын улаан хивсний ёслолын ажиллагаа өнөөдөр 16 цагаас эхлэх бөгөөд наадамд нэр дэвшсэн бүтээлүүд 4 сарын 30-наас 5 дугаар сарын 6-ны хооронд УДЭТ, "Black box" театр, Улсын хүүхэлдэй театрын тайзнаа үзэгчдэд нээлттэй тоглолт хийсэн. Улаан хивсний ёслолоор эхлэх уг наадмын  Академийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа УДЭТ-ын тайзнаа үргэлжилж шилдгүүдээ тодруулан шагналыг гардуулснаар өндөрлөх юм. Олон улсын тайзны шилдэг бүтээлүүдийг шалгаруулдаг болсноос хойш ОХУ, БНХАУ, Польш зэрэг гадаадын нэртэй жүжигчид тайзны шилдэг бүтээлээ уралдуулдаг болоод байгааг онцлууштай.

Ж.Батсайхан

相关新闻