Бүхнийг фронтод, бүгдийг ялалтад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-05-09 13:14:16

Монголын хөдөлмөрчдөөс Улаан армийн байлдагчдад илгээсэн бэлгийн анхны цувааг Октябрийн хувьсгалын 24 жилийн ойгоор 1941 оны 10 дугаар сард илгээж байв.

Үүнд: Богино нэхий дээл  15000 ширхэг

Эсгий гутал                          15495 хос

Үстэй бээлий                       15000 хос

Цэрэг суран бус                  15000 ширхэг

Ноосон цамц                        600 ширхэг

Нэхий хөнжил                     440 ширхэг

Хувийн бэлэг                       2851 боодол

Бүгд 1813515 төгрөгийн бэлэг явуулав. Үүнээс гадна СССР-ийн улсын банкинд бие мөнгө 587000 төгрөг шилжүүлсэн байна.

“Тус улсын нутаг бүхнээс олон хүн, ялангуяа партизануудаас өдий төдий захидал бичиг ирсэнийг үзвэл, тэд цөм фронтод явж фашистуудтай биеэр байлдах хүслээ илэрхийлжээ. Гэвс фронтод явах бололцоо байхгүй учраас манай ард түмэн Улаан армид туслах үнэн сэтгэлээ фронтод явуулах  бэлгээр илэрхийлж байна”.

1942 оны эхээр БНМАУ-ын маршал Х.Чойбалсангаас СССР-ийн бүх цэргийн ерөнхий жанжин И.В.Сталинд явуулсан захидалдаа , малчдаас фронтод бэлэглэсэн 3200 морь ЗХУ-д илгээснийг мөн мэдэгджээ.

Монголын хөдөлмөрчдөөс Улаан армийн байлдагчдад илгээсэн бэлгийн хоёр дахь цувааг Улаан армийн 24 жилийн ойгоор

1942 оны 2 дугаар сард явуулжээ.

Энэ удаа бүгд 7187140 төгрөгийн үнэ бүхий хүнс, дулаан хувцас 37 вагон зүйл явуулжээ.

Найрамдлын энэ галт тэрэгний хамт БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч С.Лувсан тэргүүтэй БНМАУ-ын төлөөлөгчид явжээ.

БНМАУ-ын 25 дугаар Бага хурлын тогтоол ёсоор тус улсын хөдөлмөрчдийн хуримтлуулсан мөнгөөр “Хувьсгалт монгол” гэдэг танкийн цуваа байгуулсан байна. Уг цувааг 1942 оны 2 дугаар сарын 12-нд Улаан армийн нэгэн нэгтгэл ангид шууд фронт дээр хүлээлгэн өгсөн болой.

Монголын хөдөлмөрчдөөс Улаан армийн байлдагчдад илгээсэн бэлгийн зүйлийн гурав дахь цувааг Октябрийн 25 жилийн ойгоор 1942 оны 11 дүгээр сард явуулжээ. Энэ нь бүгд /дөрвөн цуваа/ 236 вагон зүйл болно.

Үүнд: Богино дээл              30115 ширхэг

            Эсгий гутал              30500 хос

            Үстэй бээлий           31257 ширхэг

            Нэхий хантааз         31090 ширхэг

            Цэрэг суран бүс      33300 ширхэг

            Ноосон цамц           2290 ширхэг

            Нэхий хөнжил          2011 ширхэг

            Чанасан жимс         12954 кг

            Зээрийн мах            26758 ширхэг

            Мах                         316000 кг

            Хиам                        84800 кг

            Өөхөн тос                 9200 кг

            Хувийн бэлэг           22176 ширхэг

Бүгд 9252340 төгрөгийн бэлэг явуулжээ. Найрамдлын энэ галт тэрэгний хамт БНМАУ-ын Ерөнхий сайд маршал Х.Чойбалсан тэргүүтэй БНМАУ-ын төлөөлөгчид явжээ.

Монголын хөдөлмөрчдөөс Улаан армийн байлдагчдад илгээсэн дөрөв дэх удаагийн цувааг 1943 оны 3 дугаар сард явуулжээ.

Үүнд 5400000 төгрөгийн дулаан хувцас, хүнсний зүйл мөн 145396 төгрөгийн үнэ бүхий хувийн бэлэг нийт хоёр цува бэлэг явуулсан байна.

Мөн бэлгийг хүргэхээр МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал тэргүүтэй хөдөлмөрчдийн төлөөлөгчид явсан болой.

Ч.Ариунболд

相关新闻