Айл өрхүүдийг цэвэр бохир усны шугамд холбох ажил эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн дэнжийн айл өрхүүдийг цэвэр бохир усны шугамд холбох ажил эхэллээ.
Дээрх ажлыг орон нутгийн төсвийн 180,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн өмчит “Чандмань илч” ХХК хэрэгжүүлж буй. Цэвэр усны шугамыг гэр хороолол руу татсанаар айл өрхүүд өөрсдийн гэртээ шугам татах боломжтой болж орон сууцны айлаас дутахааргүй тохилог орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.
Өмнө нь Сайншанд сумын гуравдугаар багийн зарим өрх айл цэвэр бохир усны шугамтай болж байжээ. Тус багийн дэнжийн хэсэгт сүүлийн үед хүн ам ихээр суурьшиж буйг анхаарч албаныхан айл өрхийг утаанаас хол байлгах, цэвэр цэмцгэр нөхцлийг бүрдүүлэх үүднээс ийнхүү хэсэгчилж шугам сүлжээний ажлыг хийж байгаа аж.
Х.Эрдэнэбулган