1500 жилийн өмнөх археологийн олдворуудыг сэргээн засварлаж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-05-10 15:15:01

Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу БСШУЯ-ны шийдвэрээр Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутагт орших Үзүүр гялан гэдэг газраас олдсон хадны булшин дахь олдвор, эд өлгийн зүйлсийг Улаанбаатар хотод авчирч сэргээн засварлаж эхэллээ.

Археологийн малтлага, судалгаагаар булшнаас 20 гаруй тооны олдвор, эд өлгийн зүйлс илэрчээ. Үүнд, эсгийгээр ороож оршуулсан хувцастай хүн, ногттой адуу, хонь, иж бүрэн эмээл, хазаар, дээл хувцас, модон болон төмөр аяга сав, арьс болон эсгий уутан богц бүхий оёдол хатгамлын хэрэглэл багтаж байна.

Эдгээр олдворын хамаарах он цагийг хувцас хэрэглэл, эд өлгийн зүйлсээр нь харьцуулсан урдчилсан судалгаагаар 6-7 дугаар зууны үе буюу одоогоос 1500 гаруй жилийн өмнөх үеийнх гэж тогтоожээ.

Ж.Болор

相关新闻