Амралтын өдрүүдэд 10 байршилд зам хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-09-25 11:56:17

Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор энэ сарын 25-27 хүртэл дараах байршилд түр хугацаанд зам хаана гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

- Баянзүрх дүүрэг,Энхтайваны өргөн чөлөөний авто замыг сэтлэх  ажлыг 9 дүгээр сарын 25-26 хүртэл гүйцэтгэнэ.
-Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Нүхтийн амны авто зам Бохир усны шугамын ажлыг  9 дүгээр сарын 25-27 хүртэл гүйцэтгэнэ.
-Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Таван шар-Орбитын авто замын 1-р эгнээ сэтлэх дулааны шугам татах ажлыг 9 дүгээр сарын 25-26 хүртэл гүйцэтгэнэ.

-Хан-Уул дүүрэг,11-р хороо, Зайсангийн зам, Могул хотхоны баруун талын авто замын дулааны шугам татах ажлыг 9 дүгээр сарын 25-26 хүртэл гүйцэтгэнэ.
-Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Жуулчны гудамж,” Монгол ньюс”-ын баруун талд  Дулааны шугам татах ажлыг 9 дүгээр сарын 25-26 хүртэл гүйцэтгэнэ.

- Баянзүрх дүүрэг, Ану-үжин зочид буудлын баруун талын авто зам Дулааны шугам татах ажлыг 9 дүгээр сарын 25-26 хүртэл гүйцэтгэнэ.
- Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Чингэлтэй дүүргийн урд талын хорооллын доторх авто зам Цахилгааны шугам татах  ажлыг  9 дүгээр сарын 25-27 хүртэл гүйцэтгэнэ.
-Баянзүрх дүүрэг, Улаанхуарангийн авто зам Дулааны шугам татах ажлыг 9 дүгээр сарын 25-26 хүртэл гүйцэтгэнэ.
-Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Дүнжингаравын авто зам Дулааны шугам татах ажлыг 9 дүгээр сарын 25-26 хүртэл гүйцэтгэнэ.
- Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Батлан хамгаалахын их сургуулийн барун талын авто зам Дулааны шугам татах ажлыг  9 дүгээр сарын 25-27 хүртэл гүйцэтгэнэ.

 

相关新闻
注释