Хаягдал түлхүүрээр үлэг гүрвэлийн үзмэр урлаж олны хүртээл болгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Дорноговь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-ийн багш Н.Батбаатар бусад багш, оюутнуудынхаа хамтаар хаягдал түлхүүр ашиглаж 2.25м өндөртэй, 115кг жинтэй үлэг гүрвэл урлажээ.
Түлхүүрээр динозавр бүтээх тухай төсөл санаачилсан тэдний ажлыг сургуулийн захиргаа нь дэмжсэн байна. Бүтээлд орох түлхүүрийг иргэд олон нийт, сайн дурынхан, хамт олон, оюутан суралцагсдын оролцоотойгоор цуглуулжээ.
Төмрөөр урласан бүтээлийг Сайншанд хотын шинэ бүтээн байгуулалт 3D ''GOBI CINEMA'' кино театрын өмнө байрлуулсан юм.