Монгол, Польш шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-05-11 17:55:32

Монгол улсын ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ШУА-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, доктор, проф Р.Бандий нар өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Михал Лабендатай уулзлаа.

Талууд хоёр орны шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр хоёр орны шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй бөгөөд цаашид энэхүү харилцааг үргэлжлүүлж, өргөжүүлэн хөгжүүлэх, шинэ шатанд гаргах чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөж байгаа талаар ярилцлаа. Тухайлбал, хоёр тал 2016-2018 онд хамтран хэрэгжүүлэх төслийг эрчимтэй эхлүүлэх, Төв Азийн палеонтологийн олон улсын төвийг монголд хамтран байгуулах, хоёр орны эрдэмтэн, судлаачдын уулзалт зохион байгуулах талаар санал солилцсон юм.

Ж.Болор

相关新闻