Номын сан байгуулахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-12 15:03:51

Дорноговь аймгийн ЗДТГ-аас иргэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, шинэ мэдээлэл, ном сонин сэтгүүлээр хангах зорилгоор Сайншанд сумын төвд байдаг өв соёл, ёслол хүндэтгэлийн “Соёмбо” цогцолборт номын сан байгуулахаар болжээ.

Дээрх номын санг байгуулахад зориулж 9.5 сая төгрөгийг төсөвлөсөн бөгөөд энэ хөрөнгийг компьютер, дэлгэц, номын тавиур зэрэгт зарцуулах юм байна.

Номын сан байгуулснаар ялангуяа залуу үеийнхний мэдлэг боловсрол, сурч хөгжих боломжийг нэмэгдүүлэх, номтой нөхөрлөх, номонд дурлах, цахим ертөнцөөс хэрэгтэй мэдээллээ олж авахад ихээхэн дэм болно гэж албаныхан үзжээ.

Х.Эрдэнэбулган

相关新闻