Жолооч бэлтгэдэг авто сургуулиуд аянд нэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт жолооч бэлтгэх Батлан хамгаалах, Асгат манхан, Цуурай, Энхбадрах, Тэцо авто сургуулийн багш болон суралцагч нар “Яараад яахав дээ” аянд хамт олноороо нэгдлээ.
Энэ үеэр Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасагт аяны хүрээнд хэрэглэх 12 ширхэг баннер бэлэглэв. Тус аймгийн "Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгаас зам тээврийн гэмт хэрэг ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх “Яараад яахав дээ” аяны хүрээнд төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тухайлбал нөлөөллийн буюу иргэдийг уриалсан сургалт сурталчилгаа мэдээлэл өгөх арга хэмжээ, хяналт шалгалт буюу орон нутгийн замд тодорхой цэгүүдэд 24 цагийн пост ажиллаж эхэлжээ. Мөн холын замд ядарсан жолооч нарыг амрааж зөвлөгөө өгөх, бороотой үед шил арчигчийг нь арчиж цэвэрлэх зэрэг ажлыг тогтмол хийж байна" гэдгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Ууганбаяр мэдээллээ.