Солонгост ажиллах иргэд хэлний мэдлэгээ шалгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-05-14 16:30:43

ББНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох 12 дахь удаагийн шалгалтыг Үйлдвэр Урлалын политехникийн коллеж дээр авч байна.

Шалгалт  маргааш дуусах бөгөөд 10 мянган иргэн солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад өгөхөөр бүртгүүлсэн байна.

Хөдөлмөрийн яам, БНСУ-ын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай” Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд дээрх  шалгалтыг авч буй юм. 

 Б.Заяа

相关新闻