Модлог ургамал, бут суулгац худалдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-15 11:43:13

Бүх нийтээр мод тарих өдрөөр Дорноговь аймгийн Сайншанд хотын төв талбайд модлог ургамал, бут суулгацын бяцхан худалдаа боллоо.

Аймгийн ХХААГ-аас  өрхийн тариалан эрхлэлтэд зориулж 10 грмм-аар савласан хүнсний ногооны зургаан төрлийн үрийг мөн БОАЖГ-аас өөрийн мод үржүүлгийн газарт тарьсан модноос дээжлэн худалдсан бол Улаанбаатараас “Гачуурт холбоо” ТББ-аас  тарьц, суулгац борлуулав.Агч 3000, бургас 2000, нарс 10000, улиас 1500 төгрөгийн үнэтэй байлаа.

Тарьц суулгацаас гадна аймгийн БОАЖГ-аас жимс болон модыг  өөрийн гараар тарих аргачлал, зөвлөмж өгч гарын авлагыг хүмүүст тараав.

Х.Эрдэнэбулган

相关新闻