“Аюулгүй орчин иргэдийн оролцоо” хэсэгчилсэн арга хэмжээг эхлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-09-01 17:28:11

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цагдаагийн газраас “Дүрс бичлэгийн техник хэрэгслийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох журам”-ын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавьж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр “Аюулгүй орчин иргэдийн оролцоо” хэсэгчилсэн арга хэмжээг эхлүүллээ. 

Арга хэмжээний хүрээнд аймгийн төр, захиргааны байгууллага, аж ахуй нэгжийн теле хяналтын камерын ашиглалт, стандарт шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, Монгол Улсын стандарт МNS6423:2019 шаардлагад нийцүүлэн, Цагдаагийн газрын теле хяналтын камерын нэгдсэн системд холбуулах чиглэлээр зөвлөмж өгч, албан мэдэгдлийг хүргүүлсэн байна.

相关新闻