Найман аж ахуй нэгж, хоршооны 845.0 сая төгрөгийн төсөл шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-09-02 10:50:07

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах аймгийн дэд хорооны 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу 8 аж ахуйн нэгж, хоршооны 845.0 сая төгрөгийн төслийн жагсаалтыг аймгийн Засаг даргын 2020 оны 07 сарын 31-ний өдрийн А/514 тоот захирамжаар батлан Хүнс, хөдөө аж ахуйн ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хүргүүлээд байна.

Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор шинэчлэн батлагдсан журмын дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд санд нийт 32 аж ахуйн нэгж, хоршооны 3.972.661.800 төгрөгийн санхүүжилт хүссэн төслийг битүүмжлэн хүлээн авсан байна.

Хүнс, хөдөө аж ахуйн ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А-131 тоот тушаалаар “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах” журам батлагдаж, зээлийг хүртээмжтэй болгох үүднээс сангаас шууд олгох зээлийн хэмжээг орон нутагт 20.0-200.0 сая төгрөг хүртэл олгохоор тогтоосон байдаг.


相关新闻