Цагаан-Уул сум руу шуурхай ажлын баг гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-09-04 18:08:01

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд тарваганы мах идсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат иргэн  Б-ээс тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Тэрбээр наймдугаар сарын 26-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агарын гол гэдэг газар иргэн Б-ийнд машинаа зарахаар ирсэн бөгөөд маргааш нь тарвага өвчиж чанаж идсэн гэнэ. Ийнхүү Цагаан-Уул сумын голомттой газраас тарваган тахлын сэжигтэй тохиолдол гарсан учир Хөвсгөл аймгийн Онцгой комисс хуралдаж Цагаан-Уул сум руу шуурхай ажлын баг гаргалаа.  

Аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд Цагаан-Уул сумын Засаг даргатай холбогдож тус сумын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоож, ариутгал халдваргүйтгэл хийх, сумын Онцгой комиссыг яаралтай хуралдуулж, тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллах үүргийг Онцгой комиссын гишүүдэд өглөө. Шуурхай ажлын багт Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналт, Цагдаа, Зооноз зэрэг мэргэжлийн байгууллагынхан багтсан байна. 

相关新闻