Хансүр Жадо Ринбүчи Данзанжунай 2 өдрийн турш лүн хийгээд авшиг хүртээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл/МОНЦАМЭ/. Дээрхийн гэгээнтэн 14-р далай багшийн дэргэдэх Намжил дацангийн Хансүр Жадо Ринбүчи Данзанжунай Хөвсгөл аймагт морилж сүсэгтэн олонд Янсан Ядамын авшиг/ван/, Жамсрангийн даган соёрхол/жэнан/, Гомбо, Чойжоо, Лхамын даган соёрхол зэрэг номыг 2 өдрийн турш айлдлаа.
Хурал номонд Хөвсгөл, Эрдэнэт, Дархан, Улаанбаатар хотын лам хуврагууд, Наро Банчэн гэгээн, Есдүгээр ноён хутагт нар морилон ирсэн байна. Тус номын үйл ажиллагаа нь Мөрөнгийн хүрээ байгуулсны 255 жил, Гандандаржайлин хийд үүсгэн байгуулсны 211 жил, тус хийд дахин сэргээсний 30 жилийн ой тохиож байгаагаараа онцлог ажээ.