Үндэсний сурын отго харваа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-10-05 09:57:38

Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын мэргэн, спортын мастер, Дорноговь аймагт үндэсний сурын харвааг үндэслэгч С.Нарангэрэлийн нэрэмжит 2020 оны цолтнуудын мялаалга “Отго харваа” Дорноговь аймгийн Сайншанд суманд боллоо.

Отго харваанд нийт таван баг оролцсоноос аймгийн мэргэн, спортын мастер А.Энхтайван ахлагчтай баг тэргүүн байрт шалгарав. Цуваа харвааны эрэгтэй төрөлд  тэргүүн байрт Дорноговь аймгийн Хатанбулаг сумын малчин,Дорноговь аймгийн Үндэсний сурын харваач спортын дэд мастер Батдэлгэрийн Жаргалсайхан 37 оноогоор, аймгийн Үндэсний сурын холбооны харваач спортын мастер Д.Алтанхуяг 35 оноогоор дэд байрт, аймгийн Үндэсний сурын холбооны харваач аймгийн мэргэн, спортын мастер Ч.Чинзориг 33 оноогоор гутгаар байрт тус тус шалгарав.

Цуваа харвааны эмэгтэй төрөлд тэргүүн байрт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул олон улсын хэмжээний мастер, үндэсний сурын аймгийн мэргэн, спортын мастер Я.Баярцэцэг 35 оноогоор, дэд байрт Сайншанд сумын ерөнхий боловсролын II сургуулийн харваач, спортын мастер А.Сэржмаа 33 оноогоор, аймгийн Үндэсний сурын холбооны харваач, МҮИС-ийн оюутан, аймгийн мэргэн С.Цэцэг-Өлзий 30 оноогоор гутгаар байрт тус тус шалгарлаа.

相关新闻